Цас манаран, оройн харуй бүрий улам харанхуйлан байсан тэр үдшийн хүйтнийг ямар байсан гэж санана. Энэ бол шинэ жилийн босгон дээр ганцхан удаа болдог битүүний үдэш байсан хэрэг шүү дээ. Ийм хүйтэн харанхуй цагаар хөл, толгой нүцгэн гуйранч, бяцхан охин гудамжаар гэлдрэн явав. Үнэндээ гэрээс гуталтай гарсан боловч хэтэрхий томдсон хуучин шаахай нь хөөрхий охинд тийм их тус болох байсан гэж үү. Энэ шаахайг урьд нь охины ээж өмсч байсан гэж бодвол хэр зэрэг том байсан нь аяндаа тодорхой болно биз дээ.Хар хурдаараа давхин явсан хоёр сүйх тэрэгнээс айж, зам хөндлөн гүйж гарахдаа өнөө муу шаахайгаа унагачихжээ.

Шаахайныхаа өрөөсөнг эрээд цөхөөд олсонгүй. Нөгөөхийг нь танихгүй хүүхэд булааж аваад алга болов. Хоёр хөл нь даарсандаа хөхийж мэнчийгээд, улаан юм болжээ. Хуучин хормогчны халаасанд хэдэн хайрцаг чүдэнз хийсэн байх бөгөөд нэгийг гартаа барьж, бүх л өдөржин яваад ганц ч хайрцаг чүдэнз зарсангүй, даан ч гаслантай ажээ.Мөрөө бүрхэн намирсан сайхан мушгаа шаргал үсийг нь цасан ширхэг дарах нь үзэмжтэй боловч одоо түүнийгээ сайхан гэж яахин мэдэх билээ.
Гэгээвч бүхнээс гэрэл цацран гудамжинд явахад шарсан галууны сайхан үнэр ханхална. Шинэ он болж байгаа учир аргагүй шүү дээ. Хөөрхий охинд юу эс бодогдох вэ дээ. Тэр гэртээ харих замд нь байдаг мөргөцгийг арай гэж олжээ. Тэнд хөлөө атиран суулаа. Хүйтэн ч улам чангаран, гэртээ харих тун хэцүү байлаа. Ганц ч чүдэнз зараагүй, ганц ч зоос олоогүй болохоор ингээд харивал эцэг маань зодно гэж мэдэж байлаа. Тэднийхэн хагархай хананыхаа зай завсрыг бүс даавууныхаа тасархай, сүрэл өвсөөр чигжин, хаанаасаа бол хаанаасаа салхи сийгсэн хонгилд аж төрдөг тул гэртээ харилаа ч гэсэн адилхан даарна гэж бодож байв.
Гар нь бүр бээрч орхижээ. Өчүүхэн чүдэнзний цог гарыг нь бүлээцүүлж яаж чадах вэ. Юу ч гэсэн чүдэнз зурж, гараа бүлээцүүлье гэж зоригложээ. Нэг ширхэг чүдэнз зүрх гарган аваад зурвал дүрсхийн асаад тун ч таатай байв. Чүдэнз жижигхэн лаа мэт гэрэл гарган асч, охин гараа ээн байлаа. Охины нүдэнд цагаан бүтээлгээр бүтээгээд үнэт шаазан эдлэл өрсөн ширээ бүхий тасалгаа үзэгдэн ширээн дээр нь сайхан үнэр ханхлуулсан шарсан галуу, алим чавгаар алаглуулан дүүргэсэн таваг харагдав. Гэнэт бүр ч гайхалтай юм боллоо. Өнөөх галуу нуруу руугаа шаасан хутга сэрээтэйгээ босч, ухасхийн шалан дээгүүр гуйван дайван гүйв. Галууг ядуу охин руу ирж явтал гай болж чүдэнз унтраад охины өмнө нэвтрэн гарах аргагүй хүйтэн зэгэл хана бахь байдгаараа байж байлаа.
Охин дахин нэг чүдэнз зурав. Тэгтэл Христосын мэндэлсний өдрөөр засдаг үзэсгэлэнт сайхан чимэг гялалзуулсан сүлд модны өмнө сууж байлаа. Түүний чимэг нь тэр нэгэн баян худалдаачны байшингийн цонхоор харсан сүлд модны чимэг чимэглэлээс илүү сүртэй, сайхан, үзэмжтэй байлаа. Гацуурын ногоон мөчир дээр мянга мянган гэрэл ярайн, дэлгүүрийн үзмэрийг чимэн байдаг өнгө өнгийн зураг, чимэглэл охины өөдөөс ширтэв. Нэг бяцхан жаал хүрч ирээд гараас нь барьж автал чүдэнз унтрах нь тэр. Гэрэл нь улам улам дээшээ болсоор гэнэт тодхон галалзах од болон хувираад одны нэг гэрэлт мөр үлдээн, тэнгэрт харвав. Нас бараад тийм их удаагүй энэ орчлон дээр охиныг бусдаас хайрлаж байсан эмэг эх нь од , харвахад "Од харвахад нэг хүн бурхан болдог" гэж хэлсэн болохоор "Хэн нэгэн үхлээ дээ" гэж бодов. Охин дахин нэг чүдэнз хананд зуртал эргэн тойрныг нь мэлсхийтэл гийгүүлэх гэрэл гэгээний дундаас дөлгөөн болоод хар нүдтэй, энэрэнгүй бөгөөд энхрий хайртай эмэг эх нь гарч ирэв. Охин тэр даруй, "Эмэг эх минь намайгаа аваач дээ. Намайгаа аваач. Чүдэнз унтрах л юм бол түрүүний халуун пийшин шиг, түрүүний амттай сайхан шарсан галуу шиг, түрүүний гайхамшигтай гоё сүлд мод шиг замхарна шүү дээ. Намайгаа бушуухан аваач" гэж хашгирав.
Эмэг эхийгээ байлгаж байхын тулд охин хайрцагт үлдсэн чүдэнзээ хурдан хурдан зурсаар байлаа. Чүдэнз дүрсхийн асаад өдрөөс ч илүү гэрэлтэй болж байв. Эмэг эх нь хэзээ ч ийм сүртэй сайхан байгаагүй байжээ. Охиныг гэрэл гэгээ, баяр баясгалангаар гийгүүлэн, гар дээрээ өргөхөд хоёул өндрөөс өндөрт хөөрөн хөөрсөөр өлсч цангадаггүй, хүйтэн болдоггүй, айх аюулгүй оронд хүрэх нь тэр...
Жавартай тэр өглөө гэртээ харих замд нь байдаг өнөөх мөргөцгөөс охиныг олов. Хацарт нь улаан туяа татан, уруулд нь инээмсэглэл тодорсон байх боловч нэгэнт амьсгалаа хураасан байлаа. Хуучин жилийн сүүлчийн өдөр хөөрхий охин ийнхүү өөд болжээ.
Шинэ оны наран чүдэнз худалдагч охины амгалан цогцсыг гийгүүлнэ. Тэрбээр бараг бүтэн хайрцаг чүдэнз зурсан байв.
-Охин дулаацах л гэж дээ гэлцэнэ. Гэвч ямар гайхамшигтай юм үзсэнийг, ямар сайхан ертөнцийн дотор эмэг эхтэйгээ хамт шинэ оныг угтсаныг нь хэн ч мэдсэнгүй.

Ханс Кристиан Андерсен

-Эрт дээр vеэс хvмvvс нарыг яг л бурхан шиг шvтдэг байв.
-Нарнаас бидний сэтгэл санаа, бие лагшин шалтгаалдаг.
-Секунд тутамд наранд 700 тэрбум устєрєгч шатдаг.
-Нарны эрчим хvчний алдагдлын агуу хурдыг эс тооцвол таван тэрбум жил амьдралыг тэтгэхэд хvрэлцэхvйц.
-Марокко, Ницце, Брисбан/Австрали/, Монте-Карло, Уссурийскт жилийн 300 хоног нар шардаг.
-Мальтад зуны 10 цагийн турш нар гийгvvлдэг бол Самаркандад 15, Стокгольмд 18, Шведийн Кируна хотод 24 цагаар гэрэлтдэг.
-Нарны бvрэн хиртэлт 200-300 жилд дунджаар нэг удаа тохиодог.
-1640-1700 оны хооронд наранд ямар ч толбо байгаагvй аж.
-Эдvгээ нар идэвхжилийн оргил vедээ байгаа.
-Нар 1392000 км голчтой /дэлхийн голчоос 109 дахин их/.
-Нарны жин манай нарны аймгийн жингийн 98 хувь болно.

Адтай, эгдvvтэй, энхрий хvvхэд тєрхєє кино тvvхийн хальснаа мєнхлєн vлдээсэн нэрт жvжигчин Шерли Темпл єдгєєгєєс 80 жилийн тэртээ мэндэлжээ.
Алтан шаргал буржгар vс, ход ход инээхэд хацар нь хєєрхєн хонхойдог тэр цовоо охин асар их зорилго, хvсэл тэмvvлэлтэй ээжийнхээ ачаар дєнгєж хєлд орсныхоо дараахан кино урлагтай танилцжээ. Тvvний эцэг бизнесмэн, банкир хvн байв. Тэр хоёр ахтай. Ээж нь урлагт туйлын дуртай учраас охиноо уйгагvй дасгал сургуулилт хийлгэдэг байжээ. Сонирхуулахад, тvvний vсний буржгарыг тоолоход яг 52 ширхэг байсан гэдэг. Гуравтайдаа анх дэлгэцэнд гарсан Шерли таван настайдаа /1934/ “Босоод, хєгжицгєєе”, “Одоо бас vvрд”, “Бяцхан хатагтай Маркер”, “Гэрэлт нvд” зэрэг таван кинонд зэрэг тоглож жинхэнэ од болжээ. Тvvний энэхvv нєр их хєдєлмєрийг vнэлж, АНУ-ын Кино Академи тусгай шагналаа тавхан настай охинд гардуулж байв. 1930-аад онд их хямралын vеэр Шерли Темпл олны хайрыг булаасан нэртэй жvжигчдийн нэг болов. Эдийн засаг уналтад орсон тэр хvнд vед АНУ-ын Ерєнхийлєгч Франклин Рузвельт хvн бvхэнд урам зориг, эрч хvч бэлэглэдэг бяцхан охины тухай “Шерли Темпл байгаа цагт бvх юм сайхан болно” хэмээн хэлсэн гэдэг.
Уран бvтээлийн ямар ч туршлагагvй бяцхан охин кино ертєнцийн алдартнуудтай эн зэрэгцэн жvжиглэж, хэзээний л жvжигчин шиг дvрээ чадамгай гэгч нь гаргаж чаддаг байв. 1935 оноос “XX зуун Фокс” кино компани бvтээж Шерли гол дvрд нь тоглосон кино ар араасаа цуварч эхэлжээ. “Бяцхан хурандаа”, “Уилли Уинки”, “Бяцхан босогч” гээд нэлээд урт vргэлжлэх уран бvтээлийн эзэн болсон Шерлигийн оргил vе 1935- 1938 он байлаа. “XX зуун Фокс” кино компанийн ихэнх орлогыг бvрдvvлдэг гол жvжигчин болсон тэрээр энэ vед дєнгєж найм, есєн настай байв. Шерли Темпл єсвєр насандаа ч олон кинонд тоглосон. 1940-єєд оны сvvлээр хэд хэдэн кинонд тоглосон ч ємнєх шигээ амжилттай болоогvй учир 1949 онд 20 гаруйхан насандаа “тэтгэвэртээ гарчээ”.
Шерли 1945 онд 17 насандаа жvжигчин Жон Агартай гэрлэж, охинтой болсон ч тэдний хамтын амьдрал удаан vргэлжилсэнгvй. 1950-иад оны эхээр Хавайд амарч явахдаа тэрээр Чарльз Олден Блэк гэдэг бизнесмэн залууд дурлаж, тэр жилээ хуримаа хийжээ. Тэд хоёр хvvтэй. Шерли Темпл 1950-иад оны сvvлчээр телевизийн нэвтрvvлэг хєтєлж байгаад 60-аад оноос улс тєрд орсон байна. 1967 онд Бvгд найрамдах намаас Конгрессийн гишvvнд нэр дэвшсэн ч амжилт олсонгvй. Гэвч тэрээр НVБ дахь АНУ-ын тєлєєлєгч, Гана, Чехословак улс дахь элчин сайд зэрэг нэр хvндтэй албыг хашиж байсан дипломат ажилтан юм.

1909 онд тэр үедээ хамгийн алдартай бөгөөд жинхэнэ далайчин байсан ахмад Жоуш Слок Бермудын гурвалжинд алга болсон байна. Тэр дэлхийн түүхэнд анх удаа далбаат онгоцоор тойрсон хүн юм. 1909 оны 11 дүгээр сарын 14-нд Мартас-Виньярд арлаас өмнөд Америк руу чиглэн яваад тэр өдрөөс хойш, түүнээс ямар нэг сураг ажиг гараагүй ажээ. Хүн болон усан онгоц алга болсон талаар гарч байгаа таамаглал зөндөө олон байдаг.
Тздгээрийн дотор газар хөдлөлтөөс үүсэн гарсан цунамын гэнэтийн давалгаа, том солир, онгоц дэлбэрэх, далайн аймшигт амьтны дайрлага, өөр хэмжээст орон зайд оруулдаг, орон зай цаг хугацааны гажуудал ньусан онгоцыгтөөрүүлдэг, онгоцыг унагадаг нь газрын татах хүч болон цахилгаан соронзон орны долгион, эртний иргэншлийн амьд үлдсэн хүмүүс, эсвэл сансар огторгуйн амьтад, эсвэл ирээдүйн хүмүүсийн удирдлаган дор дэлхийн амьд амьтдын төрөл загваруудыг цуглуулах гэсэн усан доорхи болон агаарын үл мэдэх нисдэг биетүүд байж болох юм. Мэдээж хэрэг жил бүр энэ гурвалжингийн дээгүүр олон тооны онгоц нисэн гарч, мөн төдий тооны усан онгоц түүнийг дайран гардаг ч тэд амьд мэнд бүрэн бүтэн байгаа билээ. Үүн дээр дэлхий дээрх бүх далай тэнгисүүдэд янз бүрийн шалтгаанаар усан онгоц болон нисэх онгоцууд сүйрч л байдаг.

Ор сураггүй ботсон онгоц дахин гарч ирэв
1940-1955 онуудад ийм усан онгоц энд тавь орчцм тааралдсан юм. Францын Розана усан онгоц / 1840 он/ Багамын арлуудын ойролцоо, Кэролл А. Диринг далбаат онгоцны тохиолдлыг Л.Куше тайлбарлахаас татгалздаг. British south American airways” компанийн эзэмшлийн энэхүү Тюдор- 4 загварын “Star tiger” онгоцны дарга ахмад Макмиллан нэгдүгээр сарын 30-ны өглөө эрт Бермуд дахь диспетчерийг дуудаад өөрийн байрлалаа мэдээлжээ. Онгоцон дээрх байдал хэвийн мөн яг хуваарийн дагуу явж байгаа тухайгаа нотлон хэлэв. Энэ нь хамгийн сүүлд ”Star tiger”- ийн тухай сонссон зүйл байв. Эрэл хайгуулын дагуу арван усан онгоц ба гуч орчим нисэх онгоц явсан маршрутын дагуух районыг самнаж байв. Юу ч олж харж чадаагүй. Усны гадаргуу дээрх тосны толбо судал, хугархай тасархай хэсэг цогцос аль нь ч байсангүй. Эцэст нь комиссын дүгнэлтэд үүнээс хэцүү даалгавар хэрэг мөрдөлтөд хэзээ ч тулгарч байгаагүй гэж бичеэн байжээ. “Энэ бол үнэхээрийн тайлагдаагүй оньсого нууц юм” гэж Л.Куше хүлээн зөвшөөрсөн юм. 1970-аад онуудад Майамийн онгоцны буудлын ойролцоо газар дээр ямар ч тайлбар олдоогүй хэд хэдэн сүйрэл болсон.
Түүний нэг нь Истон руу ниссэн 401 дүгээр нислэг ба тэр онгоцонд 100 гаруй зорчигч байсан ба 1972 оны 12 дугаар сарын 29-нд оргүй атга болсон байна. 401дүгээр нислэгийн онгоц алга болсон нөхцөл байдлыу мөрдөлт нь урьд өмнө далайд гэнэт алга болж байсан тохиолдлуудад ямар нэг горьдлого төрүүлж байгаа юм. Энэ онгоц нислэгийнхээ сүүлийн 7-8 секундэнд Майами дахь диспетчер ч, нисэгчдийн аль нь ч ажиглан харж чадахгүйгээр тийм хурдтайгаар доошилж байжээ. Өндөр хэмжигч ажиллаж байсан болохоор, өөрөө зүгээр доошилж байгаа тохиолдолд нисэгчид окгоцоо тэгшлэхэд хугацаа олддог байв. Гэтэл Майами дахь диспетчер радарын нэг эргэлтэнд /40 орчим секунд/зөвхөн ганцдүрсл олж харж чаджээ. Радарын дараакь эргэлт болоход онгоц 300 метрээс 100 метр доош орсон төдийгүй, усанд ч уначихсан байж магадгүй. Доошлох ийм хурдыг, удирдлагын систем эвдэрсэн, хурдаа алдсан, нисэгч туршлагагүйтсэн зэргийн алинаар нь ч тайлбарлаж болохгүй байгаа юм. үүнийг тайлбарлахын тудд яриангүй агаартай холбоотой ямар нэг юм байх нь гарцаагүй. Соронзон орны ямар нэг гажилт байж болох юм.

Эрдэмтдийн судалгаа
1492 оны есдүгээр сарын таванд Саргассовын тэнгисийн баруун хэсэгт Крлумб өөрийн багийн нөхөдтэйгээ агуу том галт сум тэнгэрээр зурайн, тэнгист уначихсан уу гэлтэй алга болохыг харцгаав. Хэдэн өдрийн дараа тэдний луужин ойлгомжгүйгээр зааж байсан нь тэднийг айлгаж байв. Гурваажингийн районд тэнгэрт болон газарт цахилгаан соронзны гажилт усан онгоцнуудын хөдөлгөөнд нөлөө үзүүлж байж болох юм.
…Усан онгоц болон нисэх онгоц оргүй алга болохыг өөр үзэгдэлтэй холбон тайлбарладаг. Тэднийг “агаарын орчны гажилт”, “огторгуйн нүх”, “үл танигдах хүчний үйлчлэл”, “занга”, “таталцлын цооног”, амьд биетүүд онгоц болон усанюнгоцыг эзлэн авах гэх зэргээр янз бүрээр нэрлэдэг. Гэхдээ ойлгомжгүй юмыг ойлгомжгүйгээр тайлбарлах гэсэн оролдлогоос хэтрэхгүй байгаа юм. Бермудын гурвалжинд алга болсон ихэнх тохиолдлуудад нэг ч амьд хүн, ямар ч цогцос олдоогүй болно.
Гэхдээ сүүлийн жилүүдэд зарим нисэгчид болон далайчид өдгөө болтол үргэлжилсээр байгаа нам гүм байдлыг эвдэн, энэ районд ямар нэгэн далдын хүчнээс мултран гарсан тухай ярьж эхлэв. Тэдний туршлагыг судлан яаж аврагдсан аргыг нь, мэдсэнээр энэ оньсого тааврын ндаж нэгэнд нь ч гэсэн тайлбар хийхэд тусламж болох юм.
Бермудын гурвалжингийн хийрхэлийн мөн чанарын талаарх маргаанд ийм ишлэл үндэслэлийг гарган тавьдаг. Усан онгоц болон нисэх онгоцны сүйрэл дэлхий дээр хаа саагүй болж л байдаг, хэрэв усан онгоц болон нисэх онгоцны идэвхтэй хөдөлгөөнтэй газарт, хангалттай том гурвалжинг карт дээр тавих юм бол яг тэр районд осол аваар их гардаг харагдах болно. Тэгэхээр ямар ч оньсого үүнд алга байна. Дээр нь нэмэхэд, далай бол их том зүйл, усан онгоц болон нисэх онгоц бол өчүүхэн жижиг зүйл, усны гадаргуу болон гүнд төрөл бүрийн урегал явагдаж байдаг учраас эрэл хайгуул үр дүн өгөхгүй байгаа нь гайхаад байх зүйл биш.
Багамын арал болон Флоридын хооронд сүйрэлд өртсөн усан онгоц болон нисэх онгоц сүүлчийн холбоо барилтаас хойш огт өөр газарт очоод алга болсон юм шиг харагдах нь зүйн хэрэг. Гэхдээ эдгээр урсгал нь тодорхой бөгөөд эргийн хамгаалалтынхан болон эрлийн багийнхан алга болсон районы урсгал болон салхийг тооцож байдаг. Том усан онгоцны эрлийг таван милийн радиуст, онгоцыг арван мильд, жижиг усан онгоцыг 15 мильд хийдэг.
Эрлийг “шилжих мөр” зурваст хийдэг, өөрөөр хэлбэл обьектын хөдөлгөөний чиглэл, урсгал болон салхины хурдыг тооцдог. Үүн дээр усан онгоцболон нисэх онгоцны живсэн хэсгүүд лаг шаварт амархан дарагддаг ба тэднийг шуурга далдалж болох бөгөөд дараа нь дахин ил гарган хаяхад шумбагч онгоц усан онгоцнууд олж харж болох юм. Усан онгоц болон ачаа барааг авран хамгаалах байгууллагад ажиллаж байсан аквагалангист Мел Фишер тэр үедээ Атлантын далай болон Карибын тэнгисийн эх газрын харгиа/гүехэн газар/ гурвалжингийн орчимд усан доорхи эрэл хайгуулыг хийж байсан. Энэ районд живсэн олон Испанийн алттай галионыг хайж шинэ авантюрисгууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхлэх тэр үед тэр ёроолд бас өөр нэг гайхамшигтай олзыг олж харжээ. Нэг хэсэг түүнийг идэвхтэй хайж байсан ба дараа нь түүнийг мартжээ. Ийм үнэт металлын бөөгнөрөл нь голдуу усан доорхи бөөгнөрөлийг мэдэрдэг луужингаас мянга дахин илүү мэдэрдэг соронзон хэмжигчээр илэрдэг байна. Чухам энэ багажны тусламжтайгаар Фишер байнга өөр зүйлүүдийг олдог байв.
Далайн ёроол руу орсон шумбагчид Испанийн эрдэнэсийн оронд соронзон хэхмжигчийн заалтаар хуучин сөнөөгч онгоц, хувийн онгоцууд, янз бүрийн усан онгоцыг олдог байв. 1950 онд Канадын засгийн газраас зохион байгуулсан соронзон ба таталцлын хүчийг судлах хөтөлбөрт оролцож байсан Уильберт Смит агуу том өндөрт үргэлжилсэн харьцангуй багавтар /300 \штр орчим голчтой/ онцгой районыг ажиглан харсан. Тэр тэднийг бөөгнөрсөн Холбооны район гэж нэрлэсэн.
“Эдгээр районуудад соронзон болон таталщлын хүч нь онгоцыг маш амархан тас татан хаях болтлоо гажуудсан байдаг”. Иймд эдгээр үзэгддэггүй бөгөөд картан дэр тэмдэглзэгүй районд орохоор соронзон ба таталцлын гажуудалд оронгуут онгоц сүйрэлд өртдөг байна.

4/28/09

Logo history

Аливаа нэг компанийн логоны хувьсал нь тухайн компанийн түүхийг өгүүлж байдаг ба мөн тухайн үеийн цаг хугацааны талаарх мэдээллийг өгч байдаг юм байна шүү.


Photobucket


Photobucket


Photobucket


Photobucket


Photobucket


Photobucket


Photobucket


Photobucket


Photobucket


Photobucket


Photobucket


Photobucket


За ойрд блогдоо салхи оруулаагүй юм байна. Миний ПС -гээр дүүрэн ханын цаас болон хэрэгтэй хэрэггүй зургууд байна үүнээс заримыг нь орууллаа. Хэрэгтэй бол татаад аваарай.


Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket


Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket


Photobucket
Photobucket

Солонгосын хамгийн хvндэтгэлтэй, тансаг хоолонд тооцогддог нэгэн зоог бол цуунд дэвтээсэн нохойны арьс.

Кампучид тосонд шарсан аалз. Африкийн “пакот” хэмээх омгийнхон зочноо морин шоргоолжоор дайлна. Тэд шоргоолжийг амьдаар нь, шарж, хатааж, чанамал болгох зэргээр иддэг

Хамгийн их ширхэгтэй болон vнэтэй хєзєрт генерал Д.П.Ивковын /1849-1912/ хувийн цуглуулга тооцогддог. Тэр хєзєр 2000 бэлэгдэл бvхий ширхэгтэй. Одоогоор Эрмитажад хадгалагдаж байна.

Хятадууд акулийн сэрвээ эрчvvдийн чалхыг сайжруулдаг гэж vздэг. Тэр утгаараа энэ улсын бvх цаг vеийн хаад аварга загасны сэрвээг хэрэглэдэг байжээ.

Дэлхий дээр хоёр сvлдтэй цорын ганц далбаатай улс бол Парагвай юм.

Нацистийн “Дер Ангриф” хэмээх сонин 1941 онд “Орон бvх пролетари нар нэгдэгтvн” гэсэн уриатай хэвлэгдэж байжээ. Эх орны дайн хvртэл Германд “Майн 1”-ний баярыг тэмдэглэдэг байлаа.

Домогт хєлбємбєгчин Гарринчи 11 охинтой байв.

1985.12.05-нд Кристофер Форбс АНУ-ын ерєнхийлєгч Томас Жефферсоны гарын vсэгтэй “Лафит” хэмээх дарсыг 157.000 ам.доллараар худалдан авчээ. Энэ нь спиртийн тєрлийн ундааны хамгийн vнэтэй наймаанд тооцогддог.

Америкийн усанд сэлэлтийн тамирчин Марк Спиц 1972 оны Мюнхений Олимпод vнэмлэхvй дээд амжилтыг тогтоосон. Тэрээр сэлэлтийн долоон тєрєлд долоон алт хvртэж дэлхийн долоон дээд амжилтыг шинэчилсэн.

Хамгийн vнэтэй сортын тємс бол Францын La Bonnote. Ийм сортын тємс кг нь 500 евро

Английн иргэн Бернард болон Ида Хигеботен нар 70 жил ханилсаныхаа баярыг тэмдэглэсэн билээ. Ингэхдээ тэд аль хэдийн 100 гараад байжээ.



1. America - Cadillac



2. Austria - Audi A8


3. Botswana - Bentley Arnage


4. Brunei - Bentley, Rolls Royce, Ferrari, Porsche, Mercedes Benz CLK-GTR, McLaren F1

5. Czech Republic - Skoda

6. England - Bentley

7. Finland - Mercedes s600l

8. France - Renault Safrane Biturbo

9. Germany - Mercedes Benz s600 and 300

10. Hong Kong - Lexus 600h

11. Iceland - Lexus 600h

12. Indonesia - Mercedes Benz w140
13. Japan - Toyota Century

14. Malawi - Toyota Land Cruiser

15. Monaco - Lexus 600h

16. Nepal - Jaguar

17. New Zealand - BMW 7 Series

18. Nicaragua - Mercedes

19. Cuba - ZIL41052

20. Sri Lanka - BMW E38