Та Google -ийн хайлтын цонхыг мэдэх байхаа түүн дээр хайх зүйлээ бичээд л болоо үр дүн нь доор нь гараад ирнэ. Харин Google -ийг доор дурдах хялбар аргаар ашиглаж байв уу?

Хэрэв ашиглаж байгаагүй бол ашиглаж байгаарай. Хэрэг болж юуны магад гээд блог дээрээ зурвас орууллаа.

1. Цаг агаар. Та Улаанбаатарын цаг агаарыг мэдэх шаардлага гарч тэгвэл Google -ийг ашиглаарай. Улаанбаатар ч гэлтгүй дэлхийн бүх хотуудын цаг агаарыг мэдэх боломжтой юм шүү.

2. Цаг. Мөн л адил та бүх хотуудын цагыг хялбар мэдэх боломжтой.

3. Валют хөрвүүлэгч. Та Google -ээс нэг валютыг нөгөө валютруу хөрвүүлэх боломжтой юм. Харин ханшийн өөрчлөлт нь хир хурдан солигддогийг мэдэхгүй юм эх сурвалж нь Citibank юм байна лээ.

Энэ мэт олон хялбараар хайх боломж Google -д байгаа шүү энд дарж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Аан бас нэг юм нэмж хэлэхэд Yahoo -гоос ч мөн адил ингэж хялбараар аргаар олох гэсэн зүйлээ олж болно шүү. Яагаад Google гэж оруулсан гэхээр анх энэ санааг Google нэвтрүүлсэн болохоор л Google гэж оруулсан юм шүү.

За тэгээд санал сэтгэгдэл, шүүмжлэл байвал харамгүй бичээрэй.



1 comments:

dream said...

bagshtai uulzsan yum haana bnaa??????????

Post a Comment

Блогт минь сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд цаг тухайд нь хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: Зурвасчин