БЯЦХАН СУРГААЛ



Р.Чойном



Ямар ч юмыг хийж сур,

Ядаж хийснээ хэрэглэж сур!

Өчнөөн зовж бvтээсэн юм даа гэж

Өөрөө өөрөөсөө бvv харамла!



Удаан оролдож бvтээсэн бvхнийг

Удаан хэрэглэдэг албатай бус!

Арван жил бэлтгэсэн зvйлийг

Агшин тедийд дуусгаж ч болно.



Гуч хоног бэлдэж зэхээд

Гурав хоног наадам хийдэг.

Насанд хvртлээ техеерч яваад

Найр хурим ганцхан хийдэг.



Их ажил болж хийсэн сумаар

Ирмэх тедийд буудаад дуусдаг.

Зуун цагаар бvтээсэн чvдэнз

3урах тедийд нvvрс болдог.



Учир иймээс, бэлтгэсэн зvйлээ

Удаан хэрэглэх гэж еерийгее бvv зовоо!

Өерийн зэхсэнийг эзний эрхээр

Өерийгее баясган хэрэглэж сур!



Амьдралыг егсен эх орондоо ч бас

Алд биеэ зориулж сур!

1 comments:

Anonymous said...

гоё

Post a Comment

Блогт минь сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд цаг тухайд нь хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: Зурвасчин