Нанотехнологийн тухай дэлхий даяар шуугиж байна. Харин манай улсад энэ тухай яриа зєвхєн хэсэг эрдэмтдийн дунд л єрнєдєг. Нанотехнологи гэж юу вэ, тvvний ашиг тус, vvсэл гарал зэргийг уншигч танд хvргэхийг зорьж Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зvтгэлтэн, МУИС-ийн багш, доктор, профессор О.Лхагватай уулзлаа.
Тэрбээр Нью-Йоркийн ШУА-ийн жинхэнэ гишvvн бєгєєд манай нэртэй цємийн физикчдийн нэг юм. Лхагва багш Дубна дахь Цємийн шинжилгээний нэгдсэн институтэд бvхэл бvтэн 15 жил ажилласан эрдэмтэн.
-Нанотехнологи гэж чухам юуг хэлдэг вэ гэдгээс яриагаа эхлэх vv?
-Нанотехнологи гэдэг нь атомыг байгалиас нь, єєрєєр нь ургуулж тєлжvvлэх технологи юм. Одоо vед энэ аргыг шинэжлэх ухааны олон салбарт хэдийнэ ашиглаад эхэлчихсэн. Єєрєєр хэлбэл, аливаа бодисыг атомаар нь ургуулж vйлдвэрлэх аргыг хэрэглэж сурч байгаа.
XX зууны эхэн vеэс эрчимтэй хєгжиж эхэлсэн атомын болон цємийн физикийн шинэ дэвшлийн нэг нь нано хэмээх энэхvv технологи юм. Yvнээс гадна физикийн эдгээр салбараас улбаалж атомын бємбєг, генетикийн шинжлэх ухаан, интернэт зэрэг vvссэн. Гэхдээ эдгээр нь атомын физикээс vvсэлтэй ч пластик физик, техник дээр бас давхар хєгжиж ирсэн юм. Нэг vгээр нанотехнологи бол цэвэр атомын урвал.
Тодорхой нєхцєл бvрэлдэхэд удамшлын жам дагуу молекул, атом нэгдэж бодисыг vvсгэдэг. Нанотехнологиор бол шинэ бодисыг атом атомаар нь хэлхэж бvтээдэг гэж тєсєєлж болно. Нано гэдэг vг нь нэг метрийг нэг тэрбум хуваасантай тэнцэх хэмжээ шvv дээ. Тодруулбал, 10 атомыг зэргэцvvлж хэлхсэнтэй адил хэмжээ юм.
-Нанотехнологийг хэн анх нээсэн юм бэ?
-Атом атомаар нь холбож аливаа юмыг сэргээж болох нь гэдгийг 1961 онд Нобелийн шагналт эрдэмтэн Хэмен гэдэг хvн хэлсэн байдаг. Тэрбээр олон жилийн турш энэ санаагаа батлахын тулд янз бvрийн тvвшинд судалгааны ажил хийж, туршсаар байгаад 1980-аад онд анхны нанотехнологийг АНУ-д гаргаж авсан.
-Нанотехнологитой манайхан хэр танил болж амжсан бол?
-Бид 10-15 жилийн дараа хvний элэг, зvрх, бєєр зэрэг эрхтнийг євчилж муудангуут нь эрvvл эсээр нь тєлжvvлж сэргээн засах аргыг хэрэглэж эхлэх байх. Бид энэ чиглэлээр тєсєл бичиж байгаа. Гэтэл энэ аргаар АНУ-д хvний элэг, бєєрийг тєлжvvлээд гаргаж авсан тухай телевизээр хэд хоногийн ємнє vзvvлж байна билээ. Тэгэхээр бид 15 жилээр хоцорч байна гэсэн vг биз. Гэхдээ тэр тєлжvvлсэн эрхтэнг шууд хvнд суулгачихсан юм бас биш. Эхний шатанд амьтан дээр туршиж байгаа юм билээ. Энэ амжилттай болбол хvн дээр турших боломжтой болж байгаа хэрэг. Шинжлэх ухаан гэдэг асар нарийн олон шат дамжлагатай.
-Та нанотехнологиор vйлдвэрийн хувьсгал хийх тухай ярьсан?
- XX зуун шинжлэх ухааны их хувьсгалаар эхэлсэн. Молекул, атом цєм тvvний тэртээх ертєнцєд нэвтрэн судалж хол давшлаа. Чухам тэр эрдэм шинэ зууны vйлдвэрийн хувьсгалын ундарга хєдєлгєгч хvч нь болж байна.
10-20 жил єнгєрєхєд єнєєгийн vйлдвэрийг vндсээр нь єєрчлєх суурь тавигдана. Хуучин vйлдвэрvvд мэдээж халаагаа єгч эхэлнэ. Бас тvvнийг дагаад нийгэм, эдийн засаг, соёл, ахуйн сэтгэлгээ єєрчлєгдєнє л дєє
-Энэ зєвхєн анагаах ухааны салбарт хэрэглэгдэх технологи уу?
-Ганц анагаах ухаан гэж ойлгож болохгvй. Цоо шинэ эд материал бvтээнэ. Компьютерийн хурд, чадал хэдэн зуу дахин нэмэгдэнэ. Анагаах ухаан, хєдєє аж ахуй, хvнс хийгээд vйлдвэрийн бvх салбарт гарах дэвшлийг тоочиж барахгvй дээ. Эрдэмтэд зєгнєж тєлєвлєєд дууссан. Одоо бодитой судалгаа, зохион бvтээх ажилдаа оржээ.
-Дэлхий дахин энэ хувьсгалыг хэрхэн хvлээж авч байна?
-Товчхондоо дэлхий нанотехнологи руу хошуурч байна. Шинжлэх ухаан, технологийн хувьсгал тохиоход тvvнд хvч, хєрєнгє, оюуны чадал байгаа бvгдээ дайчилдаг нь хvмvvний єрсєлдєєний жам юм. Их гvрнvvд, олон улсын санхvvгийн чадалтай байгууллага олон тооны тєсєл санхvvжvvлж дэмжихээ амлаж, авьяас чадвартай залуусыг урин дуудсаар байна.
-Тухайлбал?
-Энэ оны хоёрдугаар сард Японд нанотехнологийн олон улсын эрдэм шинжилгээ vйлдвэрлэлийн бага хурал болсон. Тvvнд 245 мянган эрдэмтэн, технологич, бизнесмэн оролцлоо. Тэд Токиогийн vзэсгэлэнгийн хамгийн том хvрээлэнд бvтээлээ дэлгэсэн.
-Манай улсын хувьд энэ талаар ямар нэгэн зvйл хийж байна уу?
-Даяаршил бол єнєєгийн бодит байдал мєн. Залуу vеэ шинэ эрний дэвшилд нийцэхvйцээр сургаж бас хvмvvжvvлэх шаардлага гарцаагvй гарч ирж байна шvv дээ. Нано болон мэдээллийн технологийн хувьсгалын нєгєє нэг онцлог нь хєгжингvй нь буурай орнуудад vйлдвэр байгуулж эхлэхдээ эл шинэ технологийг хямд аргаар ашиглах хандлага гараад байна.
Энэ нь манайх шиг оронд ашигтай. Бид залуустаа тулгуур эрдэм, нано болон мэдээллийн технологийн бат мэдлэг, дадал чадвар олгож чадах юм бол эх орондоо тэр чухал судалгааг гvйцэтгэж, боломжийн амьдрах нєхцєл бvрдэнэ. Єнєєдєр єндєр боловсролтой, чадалтай олон залуу харьд хараар ажиллаж байгаа. Тэднийгээ сурч мэдсэнээ эх орондоо зориулах боломжийг бид vvгээр дамжуулан олгохыг эрмэлзэх учиртай.
Нанотехнологид ойр дєт мэргэшсэн цєєн хvн бий. Тэднийгээ тvшиж, цаг алдалгvй авьяастай, сонирхолтой залуусыг сонгож сургах нарийн чиглэлтэй арга хэмжээ авбал харьцангуй богино хугацаанд ахиц гаргаж болно л доо. Айсуй байгаа хувьсгалыг угтуулан их сургуулиудын байгалийн ухааны хичээлvvдийн уялдааг сайжруулах бас агуулгыг єнєєгийн шаардлагын дагуу єєрчлєх, оюутанд компьютерээр байгалийн vзэгдэл болон технологийн горим зvйг загварчлан зохион бvтээх дадал чадварыг олгох нь чухал байна.
Хэрвээ нанотехнологийн талаар надтай хамтарч ажиллах сонирхолтой залуус байвал 99167676 утсаар холбоо барьж болно. Мєн би энэ сарын 19-нд МУИС-ийн бvх оюутанд нанотехнологийн талаар лекц уншина. Тэр лекцэнд ирж болно.
-Нанотехнологийг нэвтрvvлэх ашиглах чиглэлд том том тєслvvд зарлаж байгаа тухай та дээр дурдсан. Yvнд манайхан оролцох боломж байх болов уу?
-Дэлхийд наногийн том тєслvvд хэрэгжиж байгаа. Москвагийн их сургуулийн оюутнууд тєсєл бичиж шалгараад тэндээс цалинжаад, судалгааныхаа ажлыг хийгээд эхэлчихсэн. Манай оюутнууд яагаад ингэж болохгvй гэж. Тиймээс чадалтай, сонирхолтой оюутан залуусыг татан оролцуулах хэрэгтэй байна.
-Нано болон бусад техник, технологийг дагаж юм бvхэн єєрчлєгдєн хєгждєг?
-Тийм шvv. Компьютер анх vvсэхдээ одоогийнх шиг ийм цомхон байгаагvй юм шvv. 30 мянган ламптай асар том хэмжээтэй байсан. Гэтэл єнєєдєр нэг цvнхний хэмжээтэй бvр тэрнээс ч бага болсон. Одоо хvмvvс нэг комьютерийг тав, зургаан жил тvvнээс ч их хугацаагаар хэрэглэж байгаа.
Учир нь энэ салбар тун дэвшилттэй хєгжиж байгаа учраас нэг жилийн ємнєх зvйл ч хуучинд тооцогдохоор болчихож. 2008 он гэхэд компьютер хоёрхон жилийн настай болно. Бvр vvнээс ч бага болж магадгvй. Хоёр жилийн хугацаанд шинэ шинэ техник технологиуд бий болно. 2020 он гэхэд бvх vйлдвэрлэл нано буюу атомын хэмжээнд явагдаж эхэлнэ.
Эх сурвалж: С.МӨНХДЭЛГЭР http://forum.asuultserver.com
1 comments:
hehehe thanks,. medehgui yumaa medej avlaa :D
Post a Comment
Блогт минь сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд цаг тухайд нь хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: Зурвасчин