Массачусетсийн технологийн их сургуулийн эрдэмтэн, судлаачид энгийн баттерейнаас хэд дахин хурдан цэнэглэх боломжтой нэгэн шинэ төрлийн баттерейны түүхий эд бүтээжээ.
Седер, Кан нар уг шинэ бүтээлээ технологийн шинэ дэвшилтэт бүтээгдэхүүн хэмээн нэрлэж байгаа ба техник, технологи өндөр хөгжөөд буй өнөө үед амьдралын хэв маяг, хэрэгцээг хөнгөвчилж чадна гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Тэд зургаан минутад бүрэн цэнэглэгддэг жижиг хэмжээтэй энгийн баттерей бүтээсэн бөгөөд уг баттерейг өөрсдийн гаргасан шинэ аргаар хийхэд ердөө 10-20 секундын дотор бүрэн цэнэглэж байжээ. Уг баттерейг бүтээхэд багагүй хөрөнгө мөнгө шаардлагатай байсан бөгөөд энэхүү технологийн лицензийг аль хэдийнэ хоёр компани өөрийн нэр дээр авсан гэнэ. Массачусетсийн технологийн их сургуулийн эрдэмтдийн хэлснээр ирэх хоёр ба гурван жилийн хугацаанд дээрх богино хугацаанд цэнэглэгддэг баттерейг үйлдвэрлэж, зах зээлд нэвтрүүлэх юм байна.
Эх сурвалж: Terguun.com
0 comments:
Post a Comment
Блогт минь сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд цаг тухайд нь хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: Зурвасчин