Өнөөдөр манай улсын үүрэн телефоны томоохон компаниуд үйлчилгээндээ нэвтрүүлж эхлээд байгаа 3G-гийн талаар бид та бүхэндээ товчхон мэдээлэл өгөхийг зорьлоо.
Одоогоор G Mobile, Skytel зэрэг компаниуд энэ үйлчилгээг нэвтрүүлж эхлээд байгаа ч хэрэглэгчдийн тоо харьцангуй цөөн байгаа нь эл үйлчилгээний талаарх мэдээлэл хомс байгаатай холбоотой гэж үзэж байгаа юм. Хэрэв та өөрийн гар утсандаа энэ үйлчилгээг хийлгэхийг хүсвэл мэдээж 3G үйлчилгээг ашиглахад шаардлага хангахуйц сүүлийн үеийн загвар бүхий веб камер, санах ойн багтаамж сайтай гар утастай байх хэрэгтэй. Харин дараа нь үүрэн телефоныхоо компани дээр очиж бүртгүүлэх хэрэгтэй юм.
3G (third generation) буюу гуравдагч үеийн үүрэн телефоны үйлчилгээ нь “Олон улсын Телефон харилцааны холбоо”-ны IMT-2000 стандарт дээр үндэслэсэн үүрэн телефоны шинэ технологи бөгөөд асар өндөр хурдaaр аливаа мэдээллийг хүлээн авах болон бусад зарим нэгэн дэвшилтэт үйлчилгээг ашиглах эрхтэй байдаг юм.
3G-г гар утас болон компьютортоо суурилуулснаар та нэг секундэд л 144 килобайт хурдтайгаар бүр 3.1 мегабайт хүртлэх хурдаар интэрнэтээс мэдээлэл хүлээн авч болно.
Харин жирийн нэгэн компьютор дээр суурилуулсан интернэтийн үйлчилгээгээр та мэдээлэл авахын тулд 56 kbps-ийн хурд ашигладаг.
Хамгийн анх энэхүү үйлчилгээг 2001 оны тавдугаар сард туршилтын журмаар Японы NTT DoCoMo үүрэн телефоны компанид ашигласан агаад дараахан Өмнөд Солонгосын SK Telecom 2002 оны нэгдүгээр сараас нэвтрүүлсэн байна.
Харин Европын орнуудаас анхлан Их Британи энэхүү үйлчилгээг ашиглаж эхэлсэн бөгөөд 2003 оноос Европын улс орнуудаар нэвтэрч эхэлсэн байна.
Европын холбоо тэр үедээ 2005 оны эцэс гэхэд нийт Европын улс орнуудын 80 хувь нь энэхүү үйлчилгээг ашиглах ёстой гэсэн төлөвлөгөө гаргаж байжээ.
Харин 2003 оны аравдугаар сараас АНУ-д ашиглаж эхэлсэн аж.
Өнөөдөр энэхүү үйлчилгээг хэрэглэдэггүй үүрэн телефоны компаниуд маш цөөхөн агаад коммунист дэглэмтэй манай урд хөрш болох Хятад л гэхэд 2008 оны тавдугаар сард хүртлэх хурдаар үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлж байгаагаа мэдэгдсэн байна.
3G үйлчилгээг хүмүүс харилцаа мэдээллийн бүхий л хэрэгсэл болох гар утас, компютер, телевизор дээрээ суурилуулж ашиглаж болох ч энэ их амьдралын хөл хөдөлгөөнөөс болж хүмүүс гар утсандаа өргөнөөр суурилуулан ашиглаж байгаа ажээ.
Энэ үйлчилгээг ашигласнаараа та асар өндөр хурдаар интернэтэд холбогдон, дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхаж, технологийн гайхамшгийг мэдрэн бусад нэмэлт үйлчилгээг ашиглах бүрэн боломжтой.
3G-г ашиглан та зурагт үзэх, интернэтээр хэсүүчлэх, интернэт худалдаа хийх гээд олон амин чухал ажлаа зөвхөн гар утасныхаа тусламжтайгаар дэлхийн өнцөг булан бүрээс амжуулах сайхан боломжийг танд олгож байгаа юм. Тэр ч бүү хэл зүгээр нэг утасны дуудлага хийхгүйгээр та хэн нэгэнтэй дүрс дүрсээ харан ярилцаж, гар утсаараа факс явуулах ч боломж танд бий.
Гар утсаараа цахим шуудан хүлээж аваад зогсохгүй их хэмжээний бичиг материалыг ч хүлээн авч, илгээх, хайртай дуучныхаа дуртай дууг хэдхэн секундын дотор гар утсандаа татаж авах зэрэг олон давуу талыг та энэ үйлчилгээг сонгосноороос эдлэх бүрэн эрхтэй юм.
Эх сурвалж: Ньюс.мн
0 comments:
Post a Comment
Блогт минь сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд цаг тухайд нь хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: Зурвасчин