Саяхныг хүртэл POP3 (Post Office Protocol 3) хэмээх үйлчилгээ нь томоохон электрон шуудангийн (Hotmail, Yahoo mail гм) үйлчилгээ үзүүлэгч байгууллуудын хувьд төлбөртэй байсан. Гэтэл энэхүү зах зээлд “Google mail” буюу “Gmail” хүч түрэн орсноор маш их зүйлийг өөрчилж чадсан юм. Жишээ болгон дурдахад “Gmail” л анхлан цахим шуудангийн багтаамжийг секунд тутамд өсөж байхаар програмчилж хүмүүст хүргэж байсан. Мөн pop3 -ийг үнэгүй хэрэглэхийг “Gmail” л үйлчилгээндээ нэвтрүүлсэн. Үүний дараа төд удалгүй “Yahoo mail” нь цахим шуудангийнхаа багтаамжийг хязгааргүй болгож хэрэглэгчдээ билэг барьж байсан. Yahoo mail ч гэлтгүй ихэнх байгууллагууд мэйлийнхээ багтаамжийг хэмхэд хүрсэн. Буянтай gmail гарч ирэхээс өмнө бүгд л цахим шуудангаа дүүрвэл урд нь байсан цахим шуудангаа устгах эсвэл цахим шуудангийнхаа сул зайг худалдаж авдаг байсан. За тэгтэл Hotmail маань 3 сарын 12 ноос эхлэн pop3 -ийг дэлхий нийтээрээ үнэ төлбөргүй хэрэглэхийг хүлээн зөвшөөрсөн байна. Дэлхий нийтээрээ гэдэг нь “hotmail” -ийн бүх хэл дээрх загвар дээр гэсэн үг юм. Энэ олон үнэгүй хэрэглэх эрх болон олон олон боломжуудыг олгосон gmail -д баярлалаа гэж хэлэх үү өрсөлдөөнийг бий болгогч зах зээлдээ баярлалаа гэж хэлэх үү?
Outlook болон бусад мэйлийн програмууд дээрээ энэ зааврын дагуу тохируулаарай.
POP server: pop3.live.com (Port 995)
POP SSL required? Yes
User name: Your Windows Live ID, for example yourname@hotmail.com
Password: The password you usually use to sign in to Hotmail or Windows Live
SMTP server: smtp.live.com (Port 25)
Authentication required? Yes (this matches your POP username and password)
TLS/SSL required? Yes
Илүү ихийг үзэх бол энд дар.
0 comments:
Post a Comment
Блогт минь сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд цаг тухайд нь хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: Зурвасчин