Америк, Их Британийн хамтран бүтээсэн F-35 байлдааны онгоц нь ирэх жилүүдийн зэвсэглэлийн хүрээнд хамгийн өндөр технологид орох бүтээл юм. Тэр бүхэл энэхүү онгоц нь жолоодогч нисгэгч нь хүртэл зөгнөлт кинонд гардаг шиг тактик стратегийн баг өмсөн жишээтэй. Энэхүү нисгэгчийн баг нь өөрийн жолоодож буй онгоцоо нэвт харах боломжтой бөгөөд, нислэгийн явцад онгоцны доор эсвэл хархад хэцүү орчинд байрлах биетийг олоход туслах гэнэ. F-35 онгоцны биед байрлах камераас орчин тойрноо харах нөхцөл бүрдүүлсэн ба шөнийн дуранг бас суурилуулсан байна. Мөн энэхүү онгоц нь нисгэгчийн толгойн хөдөлгөөнөөс хамаарч болзошгүй маневр хийхэд тусалдаг гэнэ. Дэлгэрэнгүйг http://www.vsi-hmcs.com/pages_hmcs/03a_f35day.html

Мөн Өмнөд Солонгосын шинээр бүтээж буй цэргийн өмсгөл нь кинон дээр гардаг шиг орчин үеийнх ажээ. Бүх хувцас нь бүхэлдээ сум, хорт бодис, цөмийн зэвсгийн хороос хамгаалах чадвартай. Ер нь л өмссөн хүнийг нь алж болох эсэхийг мэдэхгүй юм. Түүнчлэн малгай нь дотроо дэлгэцтэй бөгөөд кинон дээр гардаг шиг орчин тойрноо камераар хянаж, хоолой таних системээр удирдаж болно. Цаашлаад зэвсэг нь гэхэд дайсан болон өөрийн талаа ялгах чадвартай, хамгийн агуу нь уг буу нь бичил пуужин харвах систем буюу тэдний шинэ сум болох К11 -р буудах болно. Уг сум нь байгаа хайж олох чадвартай бөгөөд сумны явж туулж буй замыг дуулганаасаа хянах боломжтой. Харин К11 -ын тэсрэх чадвар нь маш өндөр юм. Шинэ зэвсэглэл нь 2 үе шаттай хэрэгжих бөгөөд эхний ээлжинд хувцас бэлэн болох бөгөөд 2 дохь ээлжинд хувцасны бүх төрлийн хамгаалалтыг хийх юм байна. Одоогоор уг зэвсэг хийгдэж эхлэх болон дуусах хугацааг зарлаагүй байгаа ч гэсэн аль хэдийн ажилдаа орсон гэдэгт эргэлзээд хэрэггүй бизээ.



0 comments:

Post a Comment

Блогт минь сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд цаг тухайд нь хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: Зурвасчин