Бидний эргэн тойронд хичнээн олон чимээгүй иргэд байгааг та анзаарч байсан уу. Хоорондоо дохиогоор ярилцаад л. Харин тэдний хувьд бидэн шиг "хэлийг" нь ойлгохгүй хүнтэй харьцах нь маш хэцүү байдаг билээ. Олон улсын Carnegie Mellon сургуулийн хэсэг залуус энэхүү дохионы хэлийг хөрвүүлж текст цаашлан дуу авиа болгох бээлийг бүтээж байна.

Би хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст иймэрхүү шинэ технологийг танилцуулахдаа үргэлж баяртай байж бас үргэлж хурдхан шиг мэдүүлчих юмсан гэж яарах дуртай. Энэ төрлийн бээлий нь цоо шинэ зүйл биш хэдий ч одоо оршин байгаа бээлий нь хүн авахын эцэсгүй үнэтэй байдаг бололтой. Харин оюутнууд үүнийг илүү сайжруулан бас хямдруулах арга замыг хайж байна. Гэхдээ тэдний бүтээж байгаа технологи нь огтоос хуучин байсан бээлийтэй холбоогүй юм. Тэд шинээр сэтгэж шинийг эрэлхийлж байна.

Бүтээлийн гол үүрэг бол дохио зангааг мэдэрч түүнийг текст мөн дуу авиа болгох юм. Одоогоор энэхүү бээлий ердөө 32 хон үг мэддэг аж. Мөн хүн болгоны дохионы хэлийг хэрэглэх хэлбэр өөр болохоор нилээн асуудалтай байгаа аж. Учир юув гэвэл ямар нэг дохиог хийхэд хэн нэг нь 45 градус үүсгэдэг байхад нөгөө нэг нь 60 градус үүсгэж болох юм. Энэ тохиолдолд бээлий маань хэлсэн үгийг ойлгох боломжгүй байгаа юм байна.

Гэсэн хэдий ч энэхүү гайхалтай бүтээл удахгүй олны хүртээл болох болов уу гэж би найдаж байна. Өмнө танилцуулсан бүтээлүүд маань ч гэсэн одоогоор хараахан зах зээл дээр гарч эхлээгүй л байна. Гэхдээ сайн үйлс хэзээд дэлгэрч бүтэж явдаг хойно бид 22-р зуунд дутуугаа дүүргэчих байлгүй дээ.


0 comments:

Post a Comment

Блогт минь сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд цаг тухайд нь хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: Зурвасчин