Атлантын далайд хэдэн мянган жилийн өмнө оршин тогтнож байгаад асар том байгалийн гамшгийн улмаас алга болсон гэгддэг Атлантис хот (Atlantis city, http://en.wikipedia.org/wiki/Atlantis)-ын талаар анх эрдэмтэн Плато бичиж тэмдэглэсэн байдаг. Тэгвэл өнөө үед шинэ бүхнийг санаачлагч Google-ийнхэн Атлантисыг олж аваад газрын зураг дээрээ тавьжээ.
Google Earth, Google Maps бүтээл нь Microsoft TerraServer болон KeyHole програмын дараа гарч ирсэн бөгөөд дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрийг сансрын хиймэл дагуулын өндөр нарийвчлалтай зураг ашиглан алган дээр байгаа мэт харуулдаг билээ.
Энэхүү Google Earth бүтээгдэхүүнээ улам дэлгэрүүлэн Sky (Stellar view) буюу одот тэнгэрийн зураг, Streets буюу гудамжаар явж байгаа мэт зурагнууд, Ocean буюу далайн ёроолын зураглалыг мөн нэмж оруулсан билээ. Зөвхөн Британийн далай судлаач нэгэн эрдэмтэн далайн ёроолын зургуудыг сонирхон шүүж байгаад дараахи зургийг Атлантын далайд байгааг олсон нь шуугиан тариад байна.

Таны харж байгаа энэ зураг дээр анх харахад ямар нэгэн том байшингийн суурь мэт санагдаж магадгүй. Гэхдээ байшин гэхээсээ илүүтэйгээр хотын гудамж, хана хэрэм гэвэл илүүтэй дөхөх байх. Яагаад гэвэл дээрх зурган дээрх газар нь хэмжээгээр манай Сэлэнгэ аймаг дайны том газар юм. Энэ газар нь Африкийн эргээс баруун хойхно байгаа, мөн ойролцоолсон хэмжээ зэрэг нь Платогийн бичиж үлдээсэнтэй тохирч байгаа нь Атлантисыг бишрэн шүтэж, хайдаг хүмүүст том өгөөш гаргаж ирлээ. Тэгэхээр тун удахгүй Атлантын далайн энэ хэсэг Атлантисыг хамгийн түрүүнд олохыг хүссэн шумбагчдаар дүүрэх биз.
Нөгөө талаар Google-ийн тайлбарлаж байгаагаар бол энэ ердөө далайн ёроолын талаарх мэдээлэл цуглуулдаг sonar equipment буюу дуу чимээгээр далайн гүнийг хэмждэг завинуудын хэмжилт хийхдээ нааш цааш хэрэн хэссэн замын ул мөр төдий ажээ.
Ямартаа ч хэдэн сарын дараа нэг азтай аавын хүү нь тэнд шумбаж байгаад шавар ваарны хэлтэрхий (балар эртний далайн дээрэмчний санамсаргүй хагалаад хаясан Ром дарсны ваар?!) эсвэл өндөр хөгжсөн Атлантисын үеийн компьютер ухаад гаргаад ирсэн тухай мэдээ цацагдвал гайхах зүйлгүй бизээ. Та дээрх газрын зургыг Google Maps вэбсайтаар олж сонирхоорой.
Та цаашлаад Google Maps (http://map.google.com) ашиглан Loch Ness-н үлэг гүрвэлийг, Карпатын уулс дээрээс Ноа-гийн бүх амьтдыг суулгасан завийг, за бүүр Чингисийн онгоныг олох ажилдаа орвол юм олохоор байна шүү!

5 comments:

dream said...

хммм... итгэхгүй байна хэхэ. Платоны тухай 8, 9 ном уншиж байсан тэхэд лав Атлантидын тухай яриа бол зөвхөн домог, Платоны гаргасан домог гэсэн байдаг. Myth /домог/ гэж яг юу вэ гэдгийг чи өөрөө сайн мэдэж байгаа байх. Угаас тэр гайхалтай суутан хэлчихсэн болохоор тэрийг нь одоо болтол үгүйсгэж ч чадахгүй, бас нээгээд олчихсон ч юм байхгүй байгаа гэж байсан.

Зурвасчин said...

Магадгүй өөр ямар нэг соёлын ул мөр ч байж болох юм. Атлантис байж болох юм л гэж тамгалсан хэрэг гэхдээ удахгүй учир нь олдох байхаа.

Nomio said...

Яагаад болохгүй гэж. Үнэхээр байж болмоор яриа байна. It was intresting to read it. Worth read.

Anonymous said...

Google quickly issued a statement explaining that the grid pattern was an artifact of the process used to collect data about the sea floor. “Bathymetric (or sea floor terrain) data is often collected from boats using sonar to take measurements of the sea floor…. The lines reflect the path of the boat as it gathers the data. The fact there are blank spots between each of these lines is a sign of how little we really know about the world’s oceans” [BBC News]

Unknown said...

магадгүй ээ байж болийштэй дээр Maчу Пичугийн тухай уул мөр байхгүй гээд байсан биздээ тэрэн шиг олдон биз

Post a Comment

Блогт минь сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд цаг тухайд нь хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: Зурвасчин