1909 онд тэр үедээ хамгийн алдартай бөгөөд жинхэнэ далайчин байсан ахмад Жоуш Слок Бермудын гурвалжинд алга болсон байна. Тэр дэлхийн түүхэнд анх удаа далбаат онгоцоор тойрсон хүн юм. 1909 оны 11 дүгээр сарын 14-нд Мартас-Виньярд арлаас өмнөд Америк руу чиглэн яваад тэр өдрөөс хойш, түүнээс ямар нэг сураг ажиг гараагүй ажээ. Хүн болон усан онгоц алга болсон талаар гарч байгаа таамаглал зөндөө олон байдаг.
Тздгээрийн дотор газар хөдлөлтөөс үүсэн гарсан цунамын гэнэтийн давалгаа, том солир, онгоц дэлбэрэх, далайн аймшигт амьтны дайрлага, өөр хэмжээст орон зайд оруулдаг, орон зай цаг хугацааны гажуудал ньусан онгоцыгтөөрүүлдэг, онгоцыг унагадаг нь газрын татах хүч болон цахилгаан соронзон орны долгион, эртний иргэншлийн амьд үлдсэн хүмүүс, эсвэл сансар огторгуйн амьтад, эсвэл ирээдүйн хүмүүсийн удирдлаган дор дэлхийн амьд амьтдын төрөл загваруудыг цуглуулах гэсэн усан доорхи болон агаарын үл мэдэх нисдэг биетүүд байж болох юм. Мэдээж хэрэг жил бүр энэ гурвалжингийн дээгүүр олон тооны онгоц нисэн гарч, мөн төдий тооны усан онгоц түүнийг дайран гардаг ч тэд амьд мэнд бүрэн бүтэн байгаа билээ. Үүн дээр дэлхий дээрх бүх далай тэнгисүүдэд янз бүрийн шалтгаанаар усан онгоц болон нисэх онгоцууд сүйрч л байдаг.

Ор сураггүй ботсон онгоц дахин гарч ирэв
1940-1955 онуудад ийм усан онгоц энд тавь орчцм тааралдсан юм. Францын Розана усан онгоц / 1840 он/ Багамын арлуудын ойролцоо, Кэролл А. Диринг далбаат онгоцны тохиолдлыг Л.Куше тайлбарлахаас татгалздаг. British south American airways” компанийн эзэмшлийн энэхүү Тюдор- 4 загварын “Star tiger” онгоцны дарга ахмад Макмиллан нэгдүгээр сарын 30-ны өглөө эрт Бермуд дахь диспетчерийг дуудаад өөрийн байрлалаа мэдээлжээ. Онгоцон дээрх байдал хэвийн мөн яг хуваарийн дагуу явж байгаа тухайгаа нотлон хэлэв. Энэ нь хамгийн сүүлд ”Star tiger”- ийн тухай сонссон зүйл байв. Эрэл хайгуулын дагуу арван усан онгоц ба гуч орчим нисэх онгоц явсан маршрутын дагуух районыг самнаж байв. Юу ч олж харж чадаагүй. Усны гадаргуу дээрх тосны толбо судал, хугархай тасархай хэсэг цогцос аль нь ч байсангүй. Эцэст нь комиссын дүгнэлтэд үүнээс хэцүү даалгавар хэрэг мөрдөлтөд хэзээ ч тулгарч байгаагүй гэж бичеэн байжээ. “Энэ бол үнэхээрийн тайлагдаагүй оньсого нууц юм” гэж Л.Куше хүлээн зөвшөөрсөн юм. 1970-аад онуудад Майамийн онгоцны буудлын ойролцоо газар дээр ямар ч тайлбар олдоогүй хэд хэдэн сүйрэл болсон.
Түүний нэг нь Истон руу ниссэн 401 дүгээр нислэг ба тэр онгоцонд 100 гаруй зорчигч байсан ба 1972 оны 12 дугаар сарын 29-нд оргүй атга болсон байна. 401дүгээр нислэгийн онгоц алга болсон нөхцөл байдлыу мөрдөлт нь урьд өмнө далайд гэнэт алга болж байсан тохиолдлуудад ямар нэг горьдлого төрүүлж байгаа юм. Энэ онгоц нислэгийнхээ сүүлийн 7-8 секундэнд Майами дахь диспетчер ч, нисэгчдийн аль нь ч ажиглан харж чадахгүйгээр тийм хурдтайгаар доошилж байжээ. Өндөр хэмжигч ажиллаж байсан болохоор, өөрөө зүгээр доошилж байгаа тохиолдолд нисэгчид окгоцоо тэгшлэхэд хугацаа олддог байв. Гэтэл Майами дахь диспетчер радарын нэг эргэлтэнд /40 орчим секунд/зөвхөн ганцдүрсл олж харж чаджээ. Радарын дараакь эргэлт болоход онгоц 300 метрээс 100 метр доош орсон төдийгүй, усанд ч уначихсан байж магадгүй. Доошлох ийм хурдыг, удирдлагын систем эвдэрсэн, хурдаа алдсан, нисэгч туршлагагүйтсэн зэргийн алинаар нь ч тайлбарлаж болохгүй байгаа юм. үүнийг тайлбарлахын тудд яриангүй агаартай холбоотой ямар нэг юм байх нь гарцаагүй. Соронзон орны ямар нэг гажилт байж болох юм.

Эрдэмтдийн судалгаа
1492 оны есдүгээр сарын таванд Саргассовын тэнгисийн баруун хэсэгт Крлумб өөрийн багийн нөхөдтэйгээ агуу том галт сум тэнгэрээр зурайн, тэнгист уначихсан уу гэлтэй алга болохыг харцгаав. Хэдэн өдрийн дараа тэдний луужин ойлгомжгүйгээр зааж байсан нь тэднийг айлгаж байв. Гурваажингийн районд тэнгэрт болон газарт цахилгаан соронзны гажилт усан онгоцнуудын хөдөлгөөнд нөлөө үзүүлж байж болох юм.
…Усан онгоц болон нисэх онгоц оргүй алга болохыг өөр үзэгдэлтэй холбон тайлбарладаг. Тэднийг “агаарын орчны гажилт”, “огторгуйн нүх”, “үл танигдах хүчний үйлчлэл”, “занга”, “таталцлын цооног”, амьд биетүүд онгоц болон усанюнгоцыг эзлэн авах гэх зэргээр янз бүрээр нэрлэдэг. Гэхдээ ойлгомжгүй юмыг ойлгомжгүйгээр тайлбарлах гэсэн оролдлогоос хэтрэхгүй байгаа юм. Бермудын гурвалжинд алга болсон ихэнх тохиолдлуудад нэг ч амьд хүн, ямар ч цогцос олдоогүй болно.
Гэхдээ сүүлийн жилүүдэд зарим нисэгчид болон далайчид өдгөө болтол үргэлжилсээр байгаа нам гүм байдлыг эвдэн, энэ районд ямар нэгэн далдын хүчнээс мултран гарсан тухай ярьж эхлэв. Тэдний туршлагыг судлан яаж аврагдсан аргыг нь, мэдсэнээр энэ оньсого тааврын ндаж нэгэнд нь ч гэсэн тайлбар хийхэд тусламж болох юм.
Бермудын гурвалжингийн хийрхэлийн мөн чанарын талаарх маргаанд ийм ишлэл үндэслэлийг гарган тавьдаг. Усан онгоц болон нисэх онгоцны сүйрэл дэлхий дээр хаа саагүй болж л байдаг, хэрэв усан онгоц болон нисэх онгоцны идэвхтэй хөдөлгөөнтэй газарт, хангалттай том гурвалжинг карт дээр тавих юм бол яг тэр районд осол аваар их гардаг харагдах болно. Тэгэхээр ямар ч оньсого үүнд алга байна. Дээр нь нэмэхэд, далай бол их том зүйл, усан онгоц болон нисэх онгоц бол өчүүхэн жижиг зүйл, усны гадаргуу болон гүнд төрөл бүрийн урегал явагдаж байдаг учраас эрэл хайгуул үр дүн өгөхгүй байгаа нь гайхаад байх зүйл биш.
Багамын арал болон Флоридын хооронд сүйрэлд өртсөн усан онгоц болон нисэх онгоц сүүлчийн холбоо барилтаас хойш огт өөр газарт очоод алга болсон юм шиг харагдах нь зүйн хэрэг. Гэхдээ эдгээр урсгал нь тодорхой бөгөөд эргийн хамгаалалтынхан болон эрлийн багийнхан алга болсон районы урсгал болон салхийг тооцож байдаг. Том усан онгоцны эрлийг таван милийн радиуст, онгоцыг арван мильд, жижиг усан онгоцыг 15 мильд хийдэг.
Эрлийг “шилжих мөр” зурваст хийдэг, өөрөөр хэлбэл обьектын хөдөлгөөний чиглэл, урсгал болон салхины хурдыг тооцдог. Үүн дээр усан онгоцболон нисэх онгоцны живсэн хэсгүүд лаг шаварт амархан дарагддаг ба тэднийг шуурга далдалж болох бөгөөд дараа нь дахин ил гарган хаяхад шумбагч онгоц усан онгоцнууд олж харж болох юм. Усан онгоц болон ачаа барааг авран хамгаалах байгууллагад ажиллаж байсан аквагалангист Мел Фишер тэр үедээ Атлантын далай болон Карибын тэнгисийн эх газрын харгиа/гүехэн газар/ гурвалжингийн орчимд усан доорхи эрэл хайгуулыг хийж байсан. Энэ районд живсэн олон Испанийн алттай галионыг хайж шинэ авантюрисгууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхлэх тэр үед тэр ёроолд бас өөр нэг гайхамшигтай олзыг олж харжээ. Нэг хэсэг түүнийг идэвхтэй хайж байсан ба дараа нь түүнийг мартжээ. Ийм үнэт металлын бөөгнөрөл нь голдуу усан доорхи бөөгнөрөлийг мэдэрдэг луужингаас мянга дахин илүү мэдэрдэг соронзон хэмжигчээр илэрдэг байна. Чухам энэ багажны тусламжтайгаар Фишер байнга өөр зүйлүүдийг олдог байв.
Далайн ёроол руу орсон шумбагчид Испанийн эрдэнэсийн оронд соронзон хэхмжигчийн заалтаар хуучин сөнөөгч онгоц, хувийн онгоцууд, янз бүрийн усан онгоцыг олдог байв. 1950 онд Канадын засгийн газраас зохион байгуулсан соронзон ба таталцлын хүчийг судлах хөтөлбөрт оролцож байсан Уильберт Смит агуу том өндөрт үргэлжилсэн харьцангуй багавтар /300 \штр орчим голчтой/ онцгой районыг ажиглан харсан. Тэр тэднийг бөөгнөрсөн Холбооны район гэж нэрлэсэн.
“Эдгээр районуудад соронзон болон таталщлын хүч нь онгоцыг маш амархан тас татан хаях болтлоо гажуудсан байдаг”. Иймд эдгээр үзэгддэггүй бөгөөд картан дэр тэмдэглзэгүй районд орохоор соронзон ба таталцлын гажуудалд оронгуут онгоц сүйрэлд өртдөг байна.

0 comments:

Post a Comment

Блогт минь сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд цаг тухайд нь хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: Зурвасчин