Адтай, эгдvvтэй, энхрий хvvхэд тєрхєє кино тvvхийн хальснаа мєнхлєн vлдээсэн нэрт жvжигчин Шерли Темпл єдгєєгєєс 80 жилийн тэртээ мэндэлжээ.
Алтан шаргал буржгар vс, ход ход инээхэд хацар нь хєєрхєн хонхойдог тэр цовоо охин асар их зорилго, хvсэл тэмvvлэлтэй ээжийнхээ ачаар дєнгєж хєлд орсныхоо дараахан кино урлагтай танилцжээ. Тvvний эцэг бизнесмэн, банкир хvн байв. Тэр хоёр ахтай. Ээж нь урлагт туйлын дуртай учраас охиноо уйгагvй дасгал сургуулилт хийлгэдэг байжээ. Сонирхуулахад, тvvний vсний буржгарыг тоолоход яг 52 ширхэг байсан гэдэг. Гуравтайдаа анх дэлгэцэнд гарсан Шерли таван настайдаа /1934/ “Босоод, хєгжицгєєе”, “Одоо бас vvрд”, “Бяцхан хатагтай Маркер”, “Гэрэлт нvд” зэрэг таван кинонд зэрэг тоглож жинхэнэ од болжээ. Тvvний энэхvv нєр их хєдєлмєрийг vнэлж, АНУ-ын Кино Академи тусгай шагналаа тавхан настай охинд гардуулж байв. 1930-аад онд их хямралын vеэр Шерли Темпл олны хайрыг булаасан нэртэй жvжигчдийн нэг болов. Эдийн засаг уналтад орсон тэр хvнд vед АНУ-ын Ерєнхийлєгч Франклин Рузвельт хvн бvхэнд урам зориг, эрч хvч бэлэглэдэг бяцхан охины тухай “Шерли Темпл байгаа цагт бvх юм сайхан болно” хэмээн хэлсэн гэдэг.
Уран бvтээлийн ямар ч туршлагагvй бяцхан охин кино ертєнцийн алдартнуудтай эн зэрэгцэн жvжиглэж, хэзээний л жvжигчин шиг дvрээ чадамгай гэгч нь гаргаж чаддаг байв. 1935 оноос “XX зуун Фокс” кино компани бvтээж Шерли гол дvрд нь тоглосон кино ар араасаа цуварч эхэлжээ. “Бяцхан хурандаа”, “Уилли Уинки”, “Бяцхан босогч” гээд нэлээд урт vргэлжлэх уран бvтээлийн эзэн болсон Шерлигийн оргил vе 1935- 1938 он байлаа. “XX зуун Фокс” кино компанийн ихэнх орлогыг бvрдvvлдэг гол жvжигчин болсон тэрээр энэ vед дєнгєж найм, есєн настай байв. Шерли Темпл єсвєр насандаа ч олон кинонд тоглосон. 1940-єєд оны сvvлээр хэд хэдэн кинонд тоглосон ч ємнєх шигээ амжилттай болоогvй учир 1949 онд 20 гаруйхан насандаа “тэтгэвэртээ гарчээ”.
Шерли 1945 онд 17 насандаа жvжигчин Жон Агартай гэрлэж, охинтой болсон ч тэдний хамтын амьдрал удаан vргэлжилсэнгvй. 1950-иад оны эхээр Хавайд амарч явахдаа тэрээр Чарльз Олден Блэк гэдэг бизнесмэн залууд дурлаж, тэр жилээ хуримаа хийжээ. Тэд хоёр хvvтэй. Шерли Темпл 1950-иад оны сvvлчээр телевизийн нэвтрvvлэг хєтєлж байгаад 60-аад оноос улс тєрд орсон байна. 1967 онд Бvгд найрамдах намаас Конгрессийн гишvvнд нэр дэвшсэн ч амжилт олсонгvй. Гэвч тэрээр НVБ дахь АНУ-ын тєлєєлєгч, Гана, Чехословак улс дахь элчин сайд зэрэг нэр хvндтэй албыг хашиж байсан дипломат ажилтан юм.

2 comments:

Anonymous said...

Би түүний бүх кинонд дуртай байсан шүү

DELGER Gankhuyag (Дэлгэр) said...

odoo ch gesen kinonuudiig n uzeed uidahgui bhaa..

Post a Comment

Блогт минь сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд цаг тухайд нь хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: Зурвасчин